Thursday, October 27, 2011

ҮНИЙН САНАЛ

МӨНХИЙН ЦОНХ Вакуум цонхны үйлдвэрийн ҮНИЙН САНАЛ
Үнэ
Нэг хавтаст цонх (1м2 -ийн үнэ) 85,000төгрөг
Хоёр хавтаст цонх (1м2 -ийн үнэ) 95,000төгрөг
Тасалгааны болон
Балконы хаалт (1м2 -ийн үнэ) 45,000төгрөг
Балконы хаалга (1м2 -ийн үнэ) 95,000төгрөг
Гадна хаалга (1м2 -ийн үнэ) 150,000төгрөг
Цонхны тор 15,000-20,000₮

Хэрхэн вебсайтаа танигдахуйц favicon-тэй болгох вэ?

 Веб болгон өөрийн гэсэн танигдахуйц favicon-тай байх ёстой байдаг. Favicon гэдэг нь  вебсайтын гарчигтай зэргэлдээ байх хаягийн мөрөнд байрладаг жижиг тэмдэгт юм. Энэ нь тухайн вебсайтын жижиг зар суртчилгаа гэж хэлж болохуйц учраас хүмүүсийн анхаарлыг татахуйц онцгой байх тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мэдээж энэ нь компани буюу вебсайтын брандтэй салшгүй холбоотой байдаг.
Аливаа логог 16*16 харьцаатай болгон жижгэрүүлэхэд сайхан харагддаггүй учир Favicon нь тухайн компанийн лого-н жижиг хуулбар байх албагүй .Түүнчлэн favicon нь логон дизайнтай тохирсон мөн вебсайтын өнгө хэлбэрийг агуулах шаардлагатай.
Хэрхэн favicon-ийг хийх вэ?
Юун түрүүнд favicon-ий хэмжээ 16*16 байх ёстой ба .ICO өргөтгөл дээр хадгалагдах ёстой гэдгийг санах хэрэгтэй. Та графикийн софтверүүдийн нэг болох Adobe Photoshop-г ашиглаж болно.
Нэмэлт софтвер татаж авах
.ICO  формат руу Photoshop дээрх бүтээлээ экспортлохын тулд танд нэмэлт софтвер татаж авах шаардлага гарна. Цонхны тэмдэгт .ICO файл формат Photoshop Plugin-г http://www.telegraphics.com.au/sw/  татан авч болно. README файлын зааврын дагуу ажиллаж софтвераа суулгаарай. Та нэмэлт софтверээ Photoshop-н нэмэлт хавтсанд хуулан хийх шаардлагатай.

Дизайны үйл явц

Юун түрүүнд та байгаа логогоо 16*16 хэмжээтэй болгон тохируулаад хараад үз. Тийм ч сайхан харагдахгүй байгаа бол шинээр зохион хийсэн нь дээр боловч 16*16 хэмжээтэй тэмдэгт буюу icon бүтээх нь тийм ч хялбар биш байх болно. Тэгэхээр 64*64 пекслтэй  RGB, 72dpi. шинэ файл нээхээс эхэлнэ. Зургаа хийж дууссаныхаа дараа Image -> Image Size гэж орон хэмжээг 16*16 дээр тохируулан тавиарай.Ингэхдээ та “Resample Image” гэсэн сонголтыг зөв тэмдэглэгээгээр тэмдэглэж “Bicubic Sharper”-г сонгоно. Сонголтыг хийснээр хэмжээг элдэв нөлөөгүйгээр тохируулан гаргадаг ба үр дүн нь сэтгэлд тань хүрэхгүй байгаа бол хэмжээгээ томруулаад бүтээл дээрээ дахин ажиллаж болно.
Favicon-аа хадгалах
Ингээд 16*16 хэмжээтэй favicon тань бэлэн болсон бол File -> Save-с Windows Icon (ICO) сонгож (өргөтгөл нь зөвхөн ICO Plugin татагдсан тохиолдолд л гарч ирэх болно.) Файлын нэрээ хүссэнээрээ сонгож болох боловч өргөтгөл .ico, гэж орсон байх шаардлагатай жишээ нь: myfavicon.ico гэх мэтчилэн.

Сүүлийн алхам
Интернэт сервер дээрээ холбогдож favicon-ээ вебсайтын удирдлагын хэсэгт оруулна. Хэрэв та тэмдэгтээ “favicon.ico” гэж хадгалсан бол эх хавтасд мөн тэгж орох ба browsers автоматаар үүнийг аван хэрэглэдэг. Аюулгүйн үүднээс HTML хуудсын толгойн хэсгийг энэ кодын хэсэгт оруулахыг зөвлөж байна.
Блогийн хувьд Presentation->Themes->Theme Editor гэсэн дарааллаар орж “header.php” гэсэн хэсэг дээр даран </head> tag-н өмнө кодоо оруулна.
Ингээд л та хийчихлээ. Одоо вебсайтаа шинэчлэн дарж шинэ favicon-аа  URL bar дээрээс харах л үлдлээ.

Favicon-ыг өөрийн блогтоо нэмэх

2010/06/23 Нийтэлсэн : etvgen
Таны блогын аddress-ын урд гарч байгаа тэр жижиг логоог Favicon гэх бөгөөд ихэвчлэн .ico өргөтгөлтэй файл байдаг заавал .ico болгох боложгүй бол .png байсан ч болно. Та өөрийн сонгсон зурагаа нет-д байрлуулж өгөх хэрэгтэй жишээн www.iconj.com ч юм уу! за үүний дараагаар блоггердоо нэвтрээд dashboard -> layout -> Edit html гэж ороод
Үүний дараа доорх кодыг хайж олно.
<title><data:blog.pagetitle/></title>

 Олсон кодныхоо доор хэсгийг хуулж тавиад л улаан болгосон ur-ийг өөрийнхөө зургын url аар сольж тавиарай.
<link href='http://twittercounter.com/images/favicon.png' rel='shortcut icon' type='image/x-icon'/>


Favicon Generator (хийж болох сайтууд)
http://tools.dynamicdrive.com/favicon/
http://www.favicon.cc/
http://www.favicongenerator.com/
http://www.favicon.co.uk/
http://www.favicon.co.uk/
http://favicon-generator.org/
http://www.degraeve.com/favicon/

Өөрийн Favicon аа байрлуулж upload хийж болох сайтууд
www.photobucket.com
www.imageshack.us
www.fileave.com
www.picpanda.com
www.myupload.org
www.imagehosting.com

No comments:

Post a Comment

SoraFilms

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Vestibulum rhoncus vehicula tortor, vel cursus elit. Donec nec nisl felis. Pellentesque ultrices sem sit amet eros interdum, id elementum nisi ermentum.Vestibulum rhoncus vehicula tortor, vel cursus elit. Donec nec nisl felis. Pellentesque ultrices sem sit amet eros interdum, id elementum nisi fermentum.




Contact Us

Name

Email *

Message *